“ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ” ҮЗЭСГЭЛЭН

“ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ” ҮЗЭСГЭЛЭН

2 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан билээ. Түүнчлэн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын компаниудад дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/123 тоот тушаал гарч хэрэгжиж байгаа юм.

Эдгээр ажлын хүрээнд МҮХАҮТ, “Эрдэнэс Монгол ХХК”-тай хамтран “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ” өдөрлөгийг 2019 оны 9-р сарын 19-ний 10.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгч компаниудын бараа бүтээгдэхүүнийг Эрдэнэс Монгол ХХКомпанийн охин болон хараат компаниудад танилцуулах үзэсгэлэн гарч, мөн уул уурхайн, хүнд үйлдвэрийн салбарт импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах талаар санал солилцоно.

Өдөрлөгийг МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайхан нар нээж үг хэлнэ. Үзэсгэлэнд МҮХАҮТ-ын гишүүн байгууллага, уул уурхайн хувцас хэрэгсэл үйлдвэрлэгчоёмол сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчуул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд оролцоно.

Худалдан авагч байгууллагууд:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХХК
  • “Багануур” ХК
  • “Шивээ овоо” ХК
  • "Эрдэнэс Оюу Толгой" ХХК
  • "Гашуун Сухайт Авто Зам" ХХК
  • "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК
  • "Эрдэнэс Метан" ХХК
  • "Мон-Атом" ХХК
  • "Эрдэнэс Стийл" ХХК
  • "Эрдэнэс Алт Ресурс" ХХК
  • "Эрдэнэс Ассет Менежмент" ХХК

Уур хүрлээ0 Share

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.