10 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

10 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

1 сарын өмнө

Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламжаар ОРЛОГОД НИЙЦСЭН НОГООН ОРОН СУУЦНЫ төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлаад байна.

Уг зээл нь 0.25 хувийн хүүтэй бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. Зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл хэмээн эдийн засагчид үзэж байна.

Энэхүү зээлийн хүрээнд "Нийслэлийн орон сууцны корпораци” ХК Шинэ дэд төвүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 10 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Чуулганы үеэр НОСК-ийн захирал Б.Сүхбаатар:  "Энэ төсөл бол Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, агаар хөрс орчны бохирдолыг бууруулах чухал ач холбогдолтой төсөл гэдгийг онцолж байлаа.

Мөн төсөл хэрэгжүүлэх газрыг чөлөөлөхдөө шууд орон сууцаар солих замаар буюу "Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд оруулан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэдгийг хэлсэн юм.

Ямартай ч Иргэдийн дунд маш их хүлээлтийг үүсгээд байгаа Орлогод нийцсэн орон сууц, Түрээсийн орон сууцны төслүүд ар араасаа хэрэгжиж эхлэх нь.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.