Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгүүдэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгүүдэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

5 өдрийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг тойргийнхоо 97 дугаар сургууль, Шавь цогцолбор сургууль болон 115, 128, 146, 191, 201, 213 дугаар цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Тухайлбал суурин компьютер, зөөврийн компьютер, принтер, проектор, багшийн ширээ, сандал, хөгжмийн ком, ангийн самбар, зурагт цэцэрлэгийн гал тогооны хэрэгсэл болон цэцэрлэгийн дотор, гадна талбайг камержуулж,  бусад хэрэгцэээтэй тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 4,5,14 дүгээр хорооны Өрхийн эмнэлэгүүдэд ЭХО аппарат, эмэгтэйчүүдийн ор, нярайн шарлагын аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, шээс цусны шинжилгээний аппарат зэрэг шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байна.

 Б.Саранчимэг гишүүн сонгогдсон цагаасаа хойш иргэдийнхээ  эрүүл мэндийн асуудал болон боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын хөгжил, багш сурган хүмүүжүүлэгч нарын нийгмийн асуудлыг дээшлүүлэх  тал дээр анхааран ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.