МҮХАҮТ-ЫН ДЭРГЭД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

МҮХАҮТ-ЫН ДЭРГЭД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

3 сарын өмнө

Залуу Захирлуудын Холбоо санаачлан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд “Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл” байгуулж анхдугаар хурлаа хийлээ.

Хуралд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн оролцож танхимын цаашдын үйл ажиллагааны чиглэл, бодлого хөтөлбөрийг танилцуулж залуустай санал бодлоо солилцож цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уг арга хэмжээнд 30 гаруй залуу бизнес эрхлэгч оролцож бизнес хийхэд тулгамдаж буй асуудал болон өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж цаашид тус зөвлөлийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийлсэн юм. 

Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл нь Дэмжигч, Өмгөөлөгч, Нөлөөлөгч, Холбогч, Чиглүүлэгч чиг үүргийн дор залуу бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тохиолдож байгаа саад бэрхшээл, түүнээс гарах арга замыг судлан тодорхойлж, тэдгээрийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс тодорхой асуудлыг төр, засгийн холбогдох байгууллагад илэрхийлэх, оновчтой шийдвэр гаргуулах, бодлогын өмгөөллийн үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, хамтран ажиллаж туршлага солилцох, мэдээ мэдээллээ хуваалцах зэрэг ажлуудыг хийх юм.

Мөн хуралдаанаар зөвлөлийн удирдах зөвлөл болон зөвлөлийн дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг сонголоо.

Зөвлөлийн даргаар Залуу захирлуудын холбооны тэргүүн Г.Бадмаадорж сонгогдлоо.

Удирдах зөвлөлд:

  • Г.Чойжамц /Хөх Үүр Тур ХХК Захирал/
  • С.Майцэцэг /Топ жениус, MDA маркетинг академийн Захирал/
  • Ц.Отгонбаяр /Эн Эл Жи Ди Ди ХХК Захирал/
  • Э.Батсайхан /Хост групп ХХК Захирал/
  • С.Амаржаргал /Профессионал Саплай Сервис ХХК Захирал/
  • Н.Хүлгэн /Старт ап терминал ХХК Захирал/
  • Э.Жаргалан /ET консалтинг ХХК Захирал/
  • Б.Дөлгөөн /Таван шонхор трейд ХХК Захирал/
  • Э.Хишигбаяр /Манжуурын аялал ХХК Захирал/
  • Ц.Буджав /Меркури фарм ХХК Захирал/
  • У.Хатанзориг /MNP консалтинг ХХК Захирал/
  • Т.Гантөгс /Грийн карт

Тус зөвлөл нь 21 аймагт салбар зөвлөлөө байгуулах ба хамгийн эхний ажил болгож Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулганыг ирэх 9 дүгээр сард хийхээр төлөвлөж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.