ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

3 сарын өмнө

Онцгой байдлын Ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран орон нутгийн хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, энэ талаар харилцан туршлага солилцох, гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах арга зүйг гамшгаас хамгаалах албадад таниулан сурталчилах зорилгоор аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Хэнтийн, Орхон зэрэг 9 аймгийн мэргэжлийн төлөөлөл оролцсон сургалт зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ажилтан Ана Кристина Торлоунд нар үг хэллээ.  Сургалтын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ, Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох”, Эрсдлийн үнэлгээний дүн шинжилгээ хийх зэрэг сэдвүүдээр ярилцаж байна.  Тус сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар санхүүжүүлж байгаа юм. Эх сурвалж: erdenet.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.