“ХҮҮХЭД БҮР ЦЭЦЭРЛЭГТ” БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

“ХҮҮХЭД БҮР ЦЭЦЭРЛЭГТ” БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

2 сарын өмнө

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

  • Монгол улсын Засгийн газраас боловсролын салбарт, нэн ялангуяа хүний хөгжлийн суурь болсон бага насны хүүхдийн боловсролыг дэмжихэд ихээхэн анхаарч, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан ч нийт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 15% нь цэцэрлэггүй үлдэхээр байна /Нийслэлийн боловсролын газрын мэдээлэл – 2019 оны 07-р сарын 22/. Иймд Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах, бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах мөн эцэг эхчүүдийг тогтвортой ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцлөөр хангах зорилгоор байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг хөгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудын дэргэдэх цэцэрлэг сургалт эрхлэх зөвшөөрөл авах, хүний нөөц бүрдүүлэлт зэрэгт дэмжлэг үзүүлэх  

УУЛЗАЛТАД ОРОЛЦОГЧ ТАЛУУД:

  • Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам
  • Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим
  • Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагууд

УУЛЗАЛТААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  • Аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэг ажиллуулах боломж нөхцөл (Цэцэрлэгийн нэг хүүхдэд ноогдох хувьсах зардал, хоолны зардлыг хариуцан санхүүжүүлэхийн зэрэгцээ багшийн мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх)
  • Дэргэдээ цэцэрлэгтэй ААН-үүдийг төрөөс дэмжих бодлогын зохицуулалт
  • Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч ААН-үүдийг олон нийтэд сурталчлах, алдаршуулах

Хаана, хэзээ:

  • 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төв байр, 503 тоот

Холбоо барих: 
БСШУСЯ-ны мэргэжилтэн Дуламжав - 99252827
МҮХАҮТ-ын мэргэжилтэн Түвшинтөр - 99078303

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.