Путин Монголд айлчлах уу?

Путин Монголд айлчлах уу?

1 7 хоногийн өмнө


Энэ тухай ТАСС агентлаг Кремлийн хэвлэлийн албанаас тодруулахад, Владимир Путиныг Монгол Улсад айлчлахыг үгүйсгэхгүй гэсэн хариу өгсөн ажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ирэх есдүгээр сарын эхээр айлчлах сурагтай байна. Сурагтай байна гэхийн учир нь, одоогоор Владимир Путин Монгол Улсад айлчилна гэсэн албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа билээ.

Энэ тухай ТАСС агентлаг Кремлийн хэвлэлийн албанаас тодруулахад, Владимир Путиныг Монгол Улсад айлчлахыг үгүйсгэхгүй гэсэн хариу өгсөн ажээ.

Харин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас "Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад айлчлах тухай Москвагаас албан ёсны мэдээ хараахан ирээгүй байна. Бид Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад айлчилна гэдэгт найдаж байна" хэмээн тайлбарласан юм.

Ямартай ч,  Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хоёр улс өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэж байсан удаатай. Энэ хүрээнд наймдугаар сарын 26-нд Александровын дуу бүжгийг чуулганы уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирэх юм. Тус чуулганы тоглолт наймдугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд болох ажээ. Мөн Моисеевийн дуу бүжгийн чуулган есдүгээр сарын 03-нд манай улсад хүрэлцэн ирнэ гэдгийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.