Сүрьеэгээр нас барсан хүүгийн ээж дахин тайлбар өглөө

Сүрьеэгээр нас барсан хүүгийн ээж дахин тайлбар өглөө

6 өдрийн өмнө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р сургуульд сурч байсан хүүгээ сүрьеэгээр алдсан ээжийн яриаг бид өчигдөр та бүхэнд хүргэсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу үзэгчдээс олон дуудлага, санал, гомдол ирлээ. 

Хүүгээ алдсан ээжийн хувьд одоогоор орон нутагт ажиллаж, амьдарч байгаа, хотод ирж яриа өгөх боломжгүй байсан учир бид утсаар тодруулга авсан. Үүнд зарим үзэгч эргэлзэж, "Бодит хүн эсэхийг тодруулах шаардлагатай байна" гэсэн юм.

Иймд бид уг ээжтэй ярилцаад, зургадугаар сард Улаанбаатар хотод ирэхэд нь уулзаж, ярилцахаар тохироод байна. 

Уг ээжийн хувьд дөрвөн хүүхэдтэй бөгөөд талийгаач - ууган хүү нь байжээ. Ирэх жил нэг хүүхэд нь харьяаллын дагуу (Хан-Уулын 3-р хороо) 15-р сургуульд орох болчихоод байгаад бухимдалтай байгаагаа нуусангүй. Хамгийн гол нь, тус сургууль олон жилийн турш сүрьеэгийн голомт болоод байсныг холбогдох яамд, удирдлагууд яагаад нуун дарагдуулж, түмний олон хүүхдийг халдварлуулсан бэ? гэдэг дээр уг ээж гомдолтой байгааг эцэг, эхчүүд ойлгож хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.

Мөн өнөөдөр өглөө манай редакци руу 15-р сургуульд хүүхэд нь сурдаг эцэг, эхийн төлөөлөл утасдсан "Талийгаач хүү Болормаа гэж багшийн ангид байсан гэж ээж нь ярьсан нь батлагдахгүй байна. Тийм багш байгаагүй болж таарсан. Энэ нь энэ явдал яг бодит хэрэг мөн үү гэдэгт эргэлзэхэд хүргэж байна" гэдэг талаар бид тодруулахад уг ээж: 

-Гурван жилийн өмнө учир багшийн нэрийг үнэндээ мартсан байна лээ. Өчигдөр тэмдэглэлийн дэвтрээ ухаж үзээд хүүгийн маань ангийн багшаар Балбармаа ажиллаж байсныг мэдсэн гэж хэлсэн юм. 

Ингээд та бүхэнд, мэдээллийг илүү бодитой болгох үүднээс ээжийнх нь зөвшөөрлөөр хүүгийн нас барсны гэрчилгээг хүргэж байна. Мэдээж, эцэг, эхийнх нь хүсэлтээр нэр, ус, болон тодорхой мэдээллүүдийг нууцаллаа. Гэрчилгээнээс харахад хүүгийн нас барсан шууд шалтгааныг "Амьсгал, зүрх судасны дутагдал", харин үндсэн шалтгааныг "Сүрьеэгийн гаралтай тархины идээт үрэвсэл" гэж тогтоож байжээ.  

Эх сурвалж:LIVETV.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.