Жирэмсэн эмэгтэйн төрөх явц эхэлсэн ч өндрөөс үсэрч, хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэв

Жирэмсэн эмэгтэйн төрөх явц эхэлсэн ч өндрөөс үсэрч, хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэв

8 сарын өмнө

ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас жирэмсэн эмэгтэй унасан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Дээрх эмэгтэйг унах үед цагдаагийн алба хаагч тосон авч төрөх тасаг руу яаралтай хүргэсэн. Гэвч жирэмсэн эмэгтэйн ураг амьгүй төрсөн бөгөөд ГССҮТ-д очиж яаралтай эмчилгээ хийлгэж байгаад шархаа даалгүй нас барсан байна.

Энэ талаар бид ЭХЭМҮТ-өөс тодруулахад, Амиа хорлохыг завдаж 17 настай А гэх жирэмсэн эмэгтэй өндрөөс буюу зургаан давхраас үсэрсэн. Ямар учир шалтгаанаар амиа хорлохыг завдсаныг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох байх.

Тухайн жирэмсэн эмэгтэй манайд төрөлтийн өвдөлт өгч ирсэн. Улмаар төрөхийн өмнөх тасаг руу шилжшүүлж төрөх явц эхэлсэн байхад зургаан давхраас үсэрсэн. Түүнийг цагдаа тосон авч, төрөх тасаг руу авчирсан. Манай эмч нарын зүгээс яаралтай төрүүлсэн ч ураг амьгүй гарсан. Үүний дараа ГССҮТ-д шилжүүлсэн. Өнөө өглөө Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг ирж үйл явц, холбогдох материалтай танилцсан гэв.

ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Хишигсүрэнгээс тодруулахад,Зургаан давхраас унасан 17 настай эмэгтэй өчигдөр оройн 10 цагийн үед ирээд өнөө өглөө нас барсан. Зургаан давхраас унасан учраас хавсарсан хүнд гэмтэл ихтэй байсан. Шаардлагатай эмчилгээ хийсэн ч нас барсан. Нарийн мэдээлэл шүүх эмнэлгийн дүгнэлт гарсаны дараа тодорхой болно гэв.

Эх сурвалж: MEDEE.MNТаны үнэлэмж

Таалагдасан0

Хайрламаар0

Хөгжилтэй0

Гайхалтай0

Гунигтай0

Уур хүрлээ0 Share

2 Comments

  1. Тэр цагдааг эрүүл мэндийн үзлэгт оруулах хэрэгтэй! Тэр их хүчтэй ирж байгаа хүндийн жин маш их нөлөөлөх байх гэж бодож байна. Эмч нар зөвлөгөө өгөөсэй

  2. Тэр цагдааг эрүүл мэндийн үзлэгт оруулах хэрэгтэй! Тэр их хүчтэй ирж байгаа хүндийн жин маш их нөлөөлөх байх гэж бодож байна. Эмч нар зөвлөгөө өгөөсэй

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.