ЗАСГИЙН ГАЗАР: Нууц бичлэгийг өнөөдөр УИХ-ын чуулганаар ХААЛТТАЙ үзнэ

ЗАСГИЙН ГАЗАР: Нууц бичлэгийг өнөөдөр УИХ-ын чуулганаар ХААЛТТАЙ үзнэ

4 7 хоногийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар С.Зоригийн хэрэгт буруутгагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх шийдвэрийг гаргажээ.

С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн талаар өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, “нууц”-аас гаргах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Нууц бичлэгийг өнөөдөр үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан” хэмээн мэдэгдэж буй юм.

Мөн энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Их урт бичлэг бий.Зарим хэсэг нь мөрдөн байцаалтад орсон учраас тэр хэсгийг нууцаас гаргах гэхээр мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцосн болох тул прокуророос хориглосон. Бичлэгээс сэргээсэн хэсгийг тагнуулын байгууллага олон нийтэд үзүүлэхийг зөвшөөрсөн хэсгийг нь эхлээд УИХ-ын чуулганаар хаалттай үзнэ” хэмээсэн байдаг.

Эх сурвалж: MEDEE.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.