М.Мөнхшүр: Зургаан настай хүү гэрийнхээ цонхоор унаж, осгож нас барсан байж болзошгүй

М.Мөнхшүр: Зургаан настай хүү гэрийнхээ цонхоор унаж, осгож нас барсан байж болзошгүй

1 сарын өмнө

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр бага насны хүүхэд осгож нас барсан хэрэг гарсан талаар мэдээлэл өглөө.

-"2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр 11:00 цагт Баянзүрх дүүргийн 13 хороонд ”Офицер захын хажууд нэг хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны иргэнээс цагдаагийн байгууллагад өгсөн.

Дуудлагын дагуу Баянзүрх дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад, эрэгтэй зургаан настай А гэрийнхээ давхрын цонхоор унаж, осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд хэргийг шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээснээс золгүй байдал гарсан гэж үзэж байгаа.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхүй байхыг байнга анхааруулдаг. Гэтэл хүүхдийг үл хайхрах тохиолдлоор амь нас нь хохирсон асуудлыг шалгаж байна" гэв.

-Хүү өндрөөс унаж нас бараагүй осгож нас барсан гэсэн үг үү?

-Нас барсан хүү гурван давхарын цонхоор унасан бөгөөд үүнээс үүдэлтэйгээр осгож нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Талийгаач хүүгийн эгч хичээлдээ явахдаа дүүгээ гаднаас нь цоожлоод явсан. Харин эмээ нь тухайн өдрийн өглөө ээлжийн ажлаасаа бууж гэртээ ирэх байсан юм билээ.

Эх сурвалж: MEDEE.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.