Б.Цогтгэрэл: ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг бол архидалтаас үүсэлтэй хоёр хүний маргаан биш

Б.Цогтгэрэл: ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг бол архидалтаас үүсэлтэй хоёр хүний маргаан биш

7 сарын өмнө

Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга Б.Махбалыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэллээ.

Наймдугаар сарын 9-ний 21.45 цагийн орчимд Зам тээвэр, хөгжлийн яамны гадаа ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, Дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг гарсан. Хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэгт тус яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга Б.Махбалыг буруутгаж баривчилснаас хойш батлан даалтад гаргаагүй юм. Шүүх хуралд Б.Махбал оролцож байна. 

Шүүх хурал товлосон цагтаа эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар түр завсарлав. Шүүх хуралд тухайн үед Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байгаад яаманд гарсан энэ хэргийн улмаас хариуцлага хүлээж ажлаа өгсөн Б.Цогтгэрэл оролцож байна. 

11.00 цагийн орчимд шүүх хурал дөрөвдүгээр сарын 5-ны 10.00 цагт болохоор хугацаа товлон гурав дахь удаагаа хойшиллоо.

Энэ талаар шүүх хуралд гэрчээр оролцсон ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл,
Хохирогчийн ар гэрийнхэн яамны шүүх хуралд яамнны тухайн үеийн удирдлагуудыг оролцуулах хүсэлт шүүхэд тавьсан боловч албан тушаалтнууд нь ирсэнгүй. Гэрчүүд шүүх хуралд ирэх хэрэгтэй.  Шүүхээс ирээч гэж дуудсан боловч ажил албаны тушаалын ард нуугдаад ирэхгүй байгаа юм байна. 

Энэ бол бол архидалтаас үүсэлтэй хоёр хүний маргаан биш ээ. Энэ бол ажил албан тушаал, хэсэг хүмүүсийн шуналаас үүдэлтэй гэмт хэрэг. Талийгаач ийм л хэргийн золиос боллоо. Хэргийг шударгаар шүүгээсэй. Цаашид Монголын төр юу анхаарах ёстой юм гэх мэтээр энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг Монголын ард түмэн харж байна гэв. 

Шүүх хуралд тухайн үед ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, гэмт хэрэг гарах үед байсан газрын дарга нарыг дуудсан боловч боловч дэд сайдаас бусад нь ирсэнгүй гэж хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх мэдээлэл өгөв. 

Эх сурвалж: ENE.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.