Никель Ганбаа "каннабис" хэрэглэж байсан нь тогтоогджээ

Никель Ганбаа “каннабис” хэрэглэж байсан нь тогтоогджээ

8 сарын өмнө

“Шарк Танк” нэвтрүүлгээс 250 сая төгрөгийн санхүүжилт авч улмаар “UBIKE” төслийг хэрэгжүүлэх консерциумд багтаж чадснаараа олны танил болсон Никель Ганбаа буюу Г.Дашнямыг хар тамхины хэргээр шалгаж эхэлсэн.

Тодруулбал, энэ сарын 13-ны оройн 19.00 цагийн орчимд хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приүс маркийн автомашинтай Г.Дашням нарийн гурван иргэнийг саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн талаар мэдээлэл цацагдсан билээ. Цагдаагийн байгууллагын шалгалтаар  сэтгэцэд нөлөөт эм бодисын жагсаалтад орсон каннабисын төрлийн ургамал хэрэглэж байсан нь тогтоогдсон байна. 

Эх сурвалж: TIMES.MN

1 сэтгэгдэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.