Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-т өгчээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-т өгчээ

7 сарын өмнө


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭСТ


Мэдээлэл гаргах нь:

            Хэвтүүл хөдөлгөөний гишүүн Монгол Улсын иргэн Лодойн Алтансүх би Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.5-ын 2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаарх гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайд нь “Засгийн газрыг удирдаж, хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах” ёстой.  

            Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нь Үндсэн хуульд заасан хууль биелүүлэх ажлаа хийх бус, өөрийн удирдсан Засгийн газрын харьяа тусгай сангийн мөнгөөр, зохион байгуулалттайгаар өөртөө болон өөрийн Засгийн газарт давуу байдал бий болгох зорилгоор Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийг хахуульдаж, хууль зөрчсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа дурдагдаж байгаа нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заагдсан “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна.

            Тухайлбал У.Хүрэлсүх нь өөрийгөө Ерөнхий сайдад дэмжүүлж санал авсан болон өөрийн Засгийн Газрыг огцруулахаас хамгаалж, санал өгүүлсэн УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр ЖДҮХС-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан гишүүд байна. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Засгийн газрын харьяанд байх тусгай сангийн хөрөнгөөр албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульдсан УИХ-ын гишүүдийнхээ тусламжтайгаар ШХАБ-д элсүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа явдал нь түүний хахуулийн хэрэг Монгол Улсыг худалдах хэмжээнд хүрч болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул гомдлыг хүлээн авч шалгаж өгнө үү.

1 сэтгэгдэл

  1. Ene Khurelsukh Gencotoi niileed MANamiig maani hagalj hayaad tavitargui novsh ve. Chonotoi niilsen nokhoi grj Khurelsukhiig l heleh baina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.