Хэнтийд “Нордвинд” компаний хятад ажилчин монгол хүнийг ЗААЗУУРДЖЭЭ

Хэнтийд “Нордвинд” компаний хятад ажилчин монгол хүнийг ЗААЗУУРДЖЭЭ

7 сарын өмнө

Энэ явдал Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нордвинд” компаний “Бичигт” уурхайд болжээ. Уурхайн баяжуулагч Бао Шань нь ажилчдын хоол хийдэг монгол эмэгтэй Д-тэй дотно харилцаа үүсгэж нэг өрөөнд хамт суудаг байжээ. Тухайн өдөр  хятад эр хоолоо идсэний дараа хамтран амьдрагчийнхаа хоолны өрөөнөөс архи олж ганцаараа бүгдийг нь шахуу уужээ. Уугаад хэсэг зуур дуг хийж сэрээд гараа явуулж тэмтрэхэд монгол амраг нь байсангүйд гарч хайжээ. Монгол ажилчдын байрнаас дуу чимээ гараад байхад нь очиход нэг ажилтных нь төрсөн өдөр болж баяр тэмдэглэж байсан агаад хамтран амьдрагч нь сууж харагджээ. Монголчуудын өрөө нь тоггүй ч архи уух гэсэн хүмүүс  хамгаалалтын дуулган малгайны гэрлийг бөөгнөрүүлээд тусгаад аргыг нь олсон байв. Хятад эр өгсөн архийг нь амсаж ёслоод монгол эмэгтэйгээ авч явах гэснээс хэрүүл үүсжээ. Хатнаа гэх залуу өмөөрсөн гэнэ. Гэсэн ч хамтран амьдарч буйн хувьд авч гаран өрөөндөө орж “монголчуудтай нийллээ” хэмээн загнахад хүүхэн нь “чи муу хужаа намайг битгий дарамтал, чамайг хөдөө хаяж хөлдөөгөөд алчихаж чадна шүү” гэж агсран салаавч гаргажээ. Уурандаа аяга тавга хагалж шидсэнд хятад эр айн дуугай болжээ. Удалгүй  тэд эвлэрч унтсан ч монгол эмэгтэйдээ санаа зовсон Хатнаа нь орж ирэхэд Д  унтлагын өрөөнөөсөө гарч ирэн хэсэг ярилцсан гэнэ. Гэтэл хятад эр гарч ирээд мах хэрчдаг том хар заазуураар Хатанаагийн зүүн талын хацрыг ясыг нь гартал заазуурджээ. Заазуурдуулсан залуу газар дээрээ ухаан алдан унасан байна. Шүүх хятад эрд 500 мянган төгрөгийн торгох ял оноосон.

Эх сурвалж: NUUTS.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.