Ц.ЭЛБЭГДОРЖИЙН АЖЛЫН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖ УРАН ЗУРГУУДЫГ ХУРААН АВЛАА

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН АЖЛЫН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖ УРАН ЗУРГУУДЫГ ХУРААН АВЛАА

1 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын прокурорын байгууллагад өгсөн 178 хуудас нотлох баримтыг шалгуулахаар Нийслэлийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хүргүүлсэн.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг 2019.02.22-ны өдөр Авлигатай тэмцэх газраас дуудаж "Таван Толгойн асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан.

Тэгвэл өчигдөр буюу 2019.03.20-ний орой эрүүгийн цагдаагийн албанаас түүний ажлын өрөөнд нэгжлэг хийсэн байна.

Тэрээр нэгжлэг хийх явцад 1000 орчим уран зураг түүний өрөөнд байсан байна. Тэдгээрийн 30 гаруй нь дэлхийн болон монголын үнэт уран зураг байсан бөгөөд зарим нь монголын уран зургийн галерейгаас алдагдсан зураг байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр зургуудыг эрүүгийн цагдаагийн албанаас хураан авсан байна.

Эх сурвалж: ZARIG.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.