“Хууль бусаар” хууль батлагчдыг “журамлахад” 600 сая төгрөг зарцуулжээ

“Хууль бусаар” хууль батлагчдыг “журамлахад” 600 сая төгрөг зарцуулжээ

1 сарын өмнө

Өнөөдрөөс УИХ-ын гишүүд хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж эхэлнэ. Товчхондоо төрд түмэн олноо төлөөлж суугаа төрийн түшээд маань бие биенийхээ өмнөөс кноп дарж, “хууль бусаар” хууль батлаад болохгүй байсан учраас авч буй арга хэмжээ гээд ойлгочиход болно. “Хууль бус” хуууль баталдаг гаж үзэгдлийг арилгахын тулд улсын төсвөөс 600-гаад сая төгрөг зарлагдаж байгаа юм билээ. Эх сурвалжийн өгүүлж буйгаар хамгийн хамгийн бага үнээр шийдсэн нь энэ юм гэсэн.  Уг нь ажлаа хийдэггүй, албан тушаалаа урвуулан ашиглаж буй хүмүүст тооцох хариуцлага гэж нэг юм байдаг. Хачирхалтай нь халдашгүй эрхтэй гишүүдэд энэ дэг жаяг хамаарахгүй. Тэгээд л 600 сая төгрөг зарлагдаж байгаа хэрэг.

Өвөрхангай аймгийн хэмжээнд иргэдийн бизнес эрхлэлтийг дэмжсэн долоон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тодруулбал, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-үүд хэрэгжиж байгаа юм. Эдгээр төсөл хөтөлбөрүүд нь 2-4 жилийн хугацаатай, хүүгүй, 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг. 2018 онд хувиараа хөдөлмөр эрхлэгч 176 иргэнд 597.2 сая төгрөг олгосон.

600 сая төгрөг... Өөрөөр хэлбэл нэг аймгийн 176 иргэний асуудлыг шийдчих, амьдралын баталгаатай болоход нэмэр болохуйц хөрөнгө. Даанч ажлаа хийдүүлдэг гишүүдийг аятайхан хариуцлагатай байлгахын тулд хаягдаж буй хөрөнгө.

Эх сурвалж: NERTUR.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.