С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг энэ долоо хоногт албан ёсоор задарна

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг энэ долоо хоногт албан ёсоор задарна

1 сарын өмнө

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулснаа зарлалаа. Монголыг хамгаалах, өмгөөлөх улс төрийн хүчин хэрэгтэй байна. АН-аас хөөгдсөн нэр бүхий хоёр гишүүн, “Шинэ ардчилал Монголын хөгжлийн төлөөх намыг байгуулж, нэгэн сэтгэлээр ажиллана. Монголын төлөө цохилох зүрхтэй нам байгуулснаа зарлаж байна. Шударга ёсны төлөө хүн бүхэнд нээлттэй. Монголын хөгжлийн төлөө хамгийн зөв бодлогыг хэрэгжүүлнэ. Ард түмэн баялаг, төрийн эрх мэдлийн эзэн, ирээдүйдээ эзэн байх болно. Монголын төлөөх нам, эрх чөлөөт монгол гэх нам байх болно.” хэмээн мэдэгдлээ. Тэд удахгүй нам үүсгэн байгуулах их хурлаа хийх бөгөөд уг хурлаар намын нэрээ эцэслэн тогтоох юм байна.

Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг энэ долоо хоногт албан ёсоор задрахаар болсныг мэдэгдлээ. Эргэн сануулахад, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, анхан болон давж шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялыг ногдуулсан. Харин Улсын дээд шүүхээс хорих ялыг 23 жил болгон бууруулсан байдаг.  Тэгвэл, АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарсан ажлын хэсэгт хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргасан тухай эх сурвалж өгүүллээ. Тодруулбал, дээрх хоёр хүн  Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй байгаа учраас саатуулан шалгаж эхэлсэн бололтой. 

NERTUR.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.