Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулж буйгаа мэдэгдлээ

Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулж буйгаа мэдэгдлээ

7 сарын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Л.Болд нар АН-аас албан ёсоор гарсан учраас улс төрийн шинэ хүчин буюу нам байгуулж буйгаа мэдэгдлээ. Тэд “Манай нам үнэний төлөө, шударга ёсны төлөө, хуулийн дагуу ажилласан нам байгуулах болно”гэж тэд энэ үеэр хэлсэн юм. Нам үүсгэн байгуулах хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулж нэр, дүрэм гэх мэт мэдээллийг тодорхой болгож Улсын дээд шүүхэд бүртгүүлэх аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол хүний төлөө, Монголыг хамгаалах улс төрийн шинэ хүчинг бий болгож байна. АН-аас хөөгдсөн нь бурханы ивээл, аз од байлаа. МАНАН мафийн эсрэг тэмцсэний минь төлөө АН-аас хөөсөн” гэсэн юм.

Тэрбээр мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал энэ долоо хоногт ил болно гэсэн юм. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хууль болон хүний эрхийг зөрчсөн нь одоо ил болох гэж байна гэж тэрбээр хэллээ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын айлчлалаар Швейцарь явсан УИХ-ын гишүүд тус улсаас С.Баярцогттой холбоотой оффшор данс болон бусад хүмүүсийн мэдээллийг авчирсан. Мөн ТЕГ-ын дарга Ц.Хурцын цолыг хураах асуудал Төрийн ордонд яригдаж эхэлсэн гэх мэдээллийг тэрбээр мөн энэ үеэр хэллээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Швейцарьт хийсэн айлчлалаар оффшор дансны хуулга авчирсан гэсэн. УИХ-ын гишүүд мөрдөн байцаах ажиллагаа явуулдаг болсон уу?

УИХ-ын гишүүн Л.Болд: -Айлчлал УИХ-ын хамтын ажиллагааны хүрээнд болсон. Мэдэгдэл хийсэн Т.Аюурсайхан гишүүн Оффшортой тэмцэх бүлгийн даргынхаа хувьд мэдэгдэл хийсэн байх. Швейцари цаашдаа гэмт хэргий оргон нуудаг газар биш гэдгээ мэдэгдэж байгаа. УИХ мөрдөн шалгадаг үйл ажиллагаа явуулдаг биш.

Эх сурвалж: MEDEE.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.