Нярай хүүхдийн өтгөнийг хатаахгүйн тулд эх нь жимс, ногоо сайн идэж байх ёстой

Нярай хүүхдийн өтгөнийг хатаахгүйн тулд эх нь жимс, ногоо сайн идэж байх ёстой

5 сарын өмнө
Хүүхдийн чих өвдвөл…

Чих өвдөх нь нярай хүүхдийн тархины өвчин юм. Эхийнхээ сүүг хөхдөг хүүхэд энэ өвчнөөр өвдөх нь бага. Учир нь эхийн сүүнд энэ үрэвсэлт өвчнөөс сэргийлдэг бодис агуулагддаг юм. Түүнээс гадна тамхи татдаг эцэг, эхтэй хүүхдийн чих өвдөх нь илүү байдаг ажээ. Антиобиотикийн төрлийн эм 12-24 цагаар өвчнийг намдаадаг. Хэрэв хүүхэд тань хоёр нас хүрээгүй бол эмчтэй зөвлөх хэрэгтэй. Чихэнд эм дусаахдаа эмээ бүлээн болгож, тун болгоомжтой дусаагаарай. Хэрэв булаг гарч байвал эм дусааж болохгүй. Чих өвдсөн үед бүлээн устай жин тавьж болно.

Хүүхдийн өтгөн хатвал…

Нярай хүүхэд өдөрт нэг буюу хэд хэдэн удаа бааж байвал хэвийн. Нэг хоногооос дээш өдөр баахгүй бол өтгөн хатаж түгжрэл болсон гэсэн үг. Хүүхдэдээ клизм тавихын тулд бургуй, хулдаас, вазелин, бүлээн устай сав бэлд. Ширээн дээр хулдаасаа дэвсэж хүүхдээ дээш харуулж хэвтүүл. Хөлийг нь сойж татна. Бургуйндаа бүлээн усаа соруулж, хошууг нь тосолж байгаад шургуулна. Ингэхдээ яарч сандралгүй маш болгоомжтой усыг шулуун гэдэс рүү шахаарай. Шахаж дуусаад хэсэг хугацаанд хүлээ. Хэрэв өтгөн гарахгүй бод бүлээн усаа дахин шахаж, хүүхдийн гэдсэнд цагийн зүүний дагуу иллэг хийж өгөөрэй. Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд өтгөнийг хатаахгүйн тулд хүүхдээ хөхөөр тэжээдэг бол эх жимс, ногоо их идээрэй. Нярай нэмэлт тэжээл иддэг болсон үед баас хатвал тараг, луувангийн шүүс өгч хажуугаар нь шингэн их өгөх хэрэгтэй. Баас хатах нь заримдаа хөдөлгөөнөөс шалтгаалдаг тул хөл гарын дасгал хийж, өдөрт 2-3 удаа гэдсэнд нь хөнгөн дасгал хийж байгаарай. Зарим тохиолдолд баас хатахад сүв хагарч гэмтдэг тул хүүхэд уйлж, ухаан орсон хүүхэд суултуурт суухаас зугтдаг. Иймд баас хатахаас хамгаалах хэрэгтэй.

Хүүхдийн арьс нурвал…
Ихэнх хүүхдийн арьс цочирсноос нуралт үүсдэг. Энэ үед арьс шалбарч улайдаг. Хүүхдийг усанд оруулж, даавууг угааж цэвэрлэн олон дахин хуурайлж, суга, цавины арьсыг зориулалтын тосоор тосол. Хүүхдээ тосолчихоод өлгийдөлгүй хэсэг хугацаанд задгай байлга. Таван минутын турш хүүхдийг задгай хэвтүүлэхэд улайлт багасахыг та ажиглаж болно. Нуралт эдгэхгүй удаад байвал эмчид хандаарай.
Хүүхдийн хамар цэвэрлэхдээ…
Нярай хүүхдийн хамар амьсгалахад чөлөөтэй байх ёстой. Хамрыг цэвэрлэхдээ хөвөнг зулын гол шиг имэрч ороож, буцалсан ус, борын хүчилд норгож болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус, салстыг цэвэрлэнэ. Хамрын талст амархан гэмтэж, өвчилж болох тул хамрыг маш болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Шүдэнзний модонд хөвөн ороож цэвэрлэж болохгүй. Хамрын угт нус хатсан байвал хамрын хөндийд сулхан давстай буцалсан ус 2-3 дусал дусааж хэсэг байлгаж дэвтээсний дараа цэвэрлэ. Хамарт ургамлын тос дусааж болно. Өөр эм, элдэв зүйл хамаагүй дусааж болохгүй. Хүүхдийг 10-15 минут доош хэвлийгээр нь харуулж хэвтүүлэн нурууг илвэл хамрын амьсгал чөлөөтэй байхаас гадна хүүхэд дуртай байдаг.

Т.Амундра]
EMEGTEICHUUD.MN