Аавын шийрийг хатаахаар ИРЖ ЯВАА ГУРАВ...

Аавын шийрийг хатаахаар ИРЖ ЯВАА ГУРАВ…

1 сарын өмнө

Улстөрчийн хүүхдүүд аавынхаа араас улстөрд хүч түрэн ирж яваагийн тод жишээ бол Элбэгдоржийн хүү Эрдэнэ, М.Энхболдын охин Хулан, Энхбаярын хүү Батшугар нар... Энэ гурав насны хувьд ойролцоо бөгөөд эд улстөр сонирхдог насан дээрээ яваа залуу боловсон хүчнүүд юм.

Намбарын Энхбаярын Батшугар

Э.Батшугарын хувьд МАХН-ын гишүүн бөгөөд өнгөрөгч сонгуульд нэр дэвшсэнч харамсалтай нь аав ээжтэйгээ хамт өвдөг шороодсон. Түүнээс өмнө Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.  Э.Батшугар 1987 онд төрсөн байна. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан аж.

Аав Н.Энхбаяр нь Монгол улсын гэгээрлийн сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол улсын Ерөнхийлөгч, МАХН-ын дарга зэрэг улстөрийн өндөр хариуцлагатай албан тушаалуудыг хашиг улмаар албан тушаалаа урвуулан ашигласан, авлигыг цэцэглэн хөгжүүлсэн гэх үндэслэлээр буруутгагдан ял сонсож, аавын хаалга татаж хүртэл үзсэн, “хал үзэж, халуун чулуу атгасан” туршлагатай улстөрчдийн нэг билээ... Тэрбээр улстөрд ууган хүү Э.Батшугарыгаа бэлдэж байгаа. МАХН бол УИХ-д суудалтай монголын улстөрийн гуравдах том хүчин. Энэ намын цаашдын хувь заяа 2020 он гэхэд нэрт улстөрч Н.Энхбаярын хүү Батшугарт шилжих нь дамжиггүй юм. Намбарын Энхбаяр нь Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч. Тэрбээр төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа ЗХУ-л тавьсан их өрийг тэгэлсэн, Монгол орныг хурдны замаар холбох төслийг санаачилж, Мянганы замын нээлтийг хийсэн. Буддын шашинд шүтлэгтэй, орчуулагч, дуун хөрвүүлэгч хүн. Утга зохиол, яруу найрагт дуртай. 20078 оны улстөрийн сонгуулийн үр дүнд бий болсон нийтийг хамарсан үймээнийг онц байдал зарлан тогтоосон. Монгол улсаас төрсөн анхны олимпын алтан медальт Н.Түвшинбаярт Хөдөлмөрийн баатар цол олгож, спортыг дэмжсэн. Богд, хутагтууд олноороо төрдөг Богд Очирваань хайрханы өлгийн Завхан аймгийн гаралтай.

Цахиагийн Элбэгдоржын Эрдэнэ

1989 онд төрсөн. Тэрээр  хүүхэд байхаасаа л аав шигээ хүн болно, улстөрч болно гэж боддог байсан тухайгаа нэгэн ярилцлагдаа дурдсан байдаг. Гадны сургуулиуд руу өргөдөл гаргаж, суралцахыг хүссэн захидал бичиж улмаар АНУ-д Дрекселийн их сургуульд тэтгэлэгтэй суралцаж төгссөн. Цэргийн төв госпитальд молекул биологич эмчээр ажиллаж байсан. лабораторийн эмчээр Зэвсэгт хүчинд ажилд орсон. Анх ажиллагаанд явж байгаа цэргүүдийг харж атаархсандаа биеэ бэлдэж улмаар Өмнөд Суданд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож есөн сар алба хаасан. Англи хэлний өндөр мэдлэгтэй учраас НҮБ, НАТО болон Афганистан, Суданы англиар ирдэг мэдээлэл дээр ажиллахад хэрэгтэй гээд цэргийн тагнуулаар явуулах шийдвэр ЗХЖШ-аас гарч, би энэ чиглэлээр сургалтад хамрагдаад явсан юм. Оксфордын их сургуулийн улс төрийн сургуулийг төгссөн анхны монгол оюутан. Өдгөө нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн сонгуульт ажилтай.

Түүний аав Монголын Цахиагийн Элбэгдорж. Монгол Улын их хурлын гишүүн, Монголын Ерөнхий сайдаар хоёр удаа, Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон. Ардчилсан намын дарга байсан. Харвардын Их сургуулийг төгссөн. Монгол улсад ардчилал тогтоход голлох үүрэг гүйцэтгэсэн. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа АСЕМ-ыг Монгол эх оронд зохион байгуулахад ихэд ач холбогдол өгч оролцсон. Монгол ОХУ, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын эхлүүлсэн. Авлигын эсрэг тэмцлийг эхлүүлсэн. Монгол улсын гадаад харилцааны хөгжлийг шинэ дээд түвшинд гаргасан. Нэрт улстөрч, төрийн зүтгэлтэн, уран илтгэгч. Сэтгүүлч мэргэжилтэй. Олон ястны өлгий Ховд аймагт төрсөн.

Миеэгомбын Энхболдын Хулан...

1986 оны хоёрдугаар сарын 09-нд төрсөн. 2010- 2013 онд Лондон хот, Грийнвичийн их сургууль, 2013-2016 онд МУИС-ийн харьяа Хууль зүйн сургуулийг тус тус дүүргэсэн. Хуланг улс төрд хөл тавих цаг нь болоогүй байсан юм хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй.  2013 онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын 45 дугаар үүрийн дарга болгож, мөн ондоо Сонгинохайрхан дүүргийн НАМЗХ-ын дарга, тус дүүргийн НАМЭХ-ны тэргүүн. 2016 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч болсон. Хулан бяцхан охин байхдаа аавынхаа намд элсэхийг мөрөөдөж байжээ.  18 настайдаа мөрөөдөл болсон намдаа элсч МАН-ын гал улаан батлахыг өвөртөлжээ. Тэгэхдээ бүр төрсөн өдрөөрөө намд элссэн түүхтэй.  2016 онд Дорнод аймгийн бэр болсон. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд нэг ангид сурч яваад танилцан улмаар хөлтөй найр хийж хуримласан.

Түүний аав Миеэгомбын Энхболд. Туршлагатай тулхтай улстөрчдийн нэг. Төв аймгийн гаралтай. Энэ нутгаас УИХ-д гурван удаа сонгогдсон. Нийслэл Улаанбаатар хотын даргаар найман жил ажиллаад улмаар Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болоход түүний оронд УИХ-ын гишүүн болсон. Монгол улсын шадар сайд, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд, УИХ-ын даргын албан тушаалыг хашсан. Мөн сөрөг хүчин байсан МАН-ыг удирдаж 2016 оны сонгуульд үнэмлэхүй олонх болгосон. Үүнийхээ шанг хүртэж УИХ-ын даргын сэнтийд гурван жил орчим суусан. МАН-ын даргаар хоёр удаа ажилласан. Хурдан моринд дуртай. Монгол улсын манлай уяач цолтой Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, улмаар ялагдсан. Үүнийнээ хариуд улс төрийн хариуцлага хүлээн намын даргын суудлаа өгсөн. Мөн тэрбээр 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон. Мөн түүнийг МАНАН бүлэглэлийн удирдагч, газрын наймаачин, хятадын эрлийз хэмээн улс төрийн хүрээнийхэн цоллодог. Саяхан удирдаж байсан намынхаа нөхдүүдэд “араасаа хутга дүрүүлж” албан тушаалаасаа буусан. Түүний удирдсан парламент урд өмнөхөөсөө чансаагаар чангарч, илүү олон сайн хууль баталсан гэдгээрээ үнэлэгдэж байна. Мөн түүнийг УИХ-ын даргаар ажиллаж байхад Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл эхэлсэн. Тэвчээртэй, аядуу зөөлөн зантай, ноён нуруу сайтай улстөрч. Түүний улстөрийн замналд хайртай охин нь ийнхүү хүч түрэн орж ирсэн.

ULSTURCH.MN