БНСУ-Улаанбаатар чиглэлийн онгоцонд дэлбэрэх бодис байж болзошгүй гэсэн мэдээлэл иржээ

БНСУ-Улаанбаатар чиглэлийн онгоцонд дэлбэрэх бодис байж болзошгүй гэсэн мэдээлэл иржээ

8 сарын өмнө

Яг одоо БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудал дээр БНСУ-Улаанбаатар чиглэл аялах гэж байсан МИАТ болоод Кorean air компанийн онгоцуудад үзлэг, нэгжлэг хийж байна.

Энэ талаар БНСУ-ын цахим хэвлэлд

БНСУ-ын эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Одоогоор БНСУ-Улаанбаатар чиглэлд аялах тус онгоцуудад тус олон улсын нисэх буудлаас хөөрөх зөвшөөрлийн БНСУ-ын тал өгөөгүй байна.

Харин бидэнд ирсэн мэдээлэлд, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл тус улсын нисэх буудлын Аюулгүй байдлын албанд иржээ. Иймд БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх буудал, тус улсын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт хязгаарлалт хийжээ.

Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас тодруулахад: Улаанбаатар-Инчеон чиглэлийн онгоцонд үзлэг шалгалт хийж байгаа нь үнэн. Нэмэлт мэдээлэл хараахан ирээгүй байна гэв.

Харин энэ тухай Зам тээвэр хөгжлийн сайд асан М.Зоригт өөрийн твиттер хуудастаа дараах мэдээллийг оруулсан байна.

Embedded video

Мөнхчулууны Зоригт@m_zorigt

Инчеон ОУ-ын нисэх буудлын аюулгүй байдлын албаныхан -ын УБ чиглэлийн нийт зорчигчдын ачаа тээшинд дахин шалгалт хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр нийт зорчигчдыг онгоцноос буулгаж байна

medee.mn